Шинэ НӨАТ-ын тухай хуулийн буцаан авалтын талаарх мэдээлэл

УИХ-аар 2015 оны 7-р сард "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийг шинэчлэн баталсан ба уг хуулийг бид 2016 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөж НӨАТ-н урамшууллын буцаан олголт авах болон сугалаанд оролцох "Төлбөрийн баримт"-ыг хэвлэн олгож байгаа билээ тэгвэл уг шинэчлэн баталсан хуулийн буцаан авалтын талаар хүмүүсийн хамгийн их эргэлзэж байгаа асуудлаар бид шинэхэн мэдээлэл бэлтгэн оруулж байна.

1. 20% уу аль эсвэл 2% уу аль эсвэл ...

        а. 20% гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд төлсөн дүнд эцсийн хэрэглэгчийн төлж буй НӨАТ-ын хэмжээнээс тооцох 20%-ийг хэлж байгаа. Жишээ нь: Та 25,000 төгрөгийн портер тээврийн үйлчилгээ авлаа  гэж үзвэл 22,727.27 төгрөг нь портер тээврийн үйлчилгээний үнэ, харин 2,272.73 төгрөг нь хэрэглэгчийн төлж буй НӨАТ болно. Энэ 2,272.73 төгрөгийн 20% буюу 454.55 төгрөг нь таны урамшуулалд авах дүн юм.

        б. 2%  гэдэг нь тухайн бараа үйлчилгээний үнэ буюу НӨАТ-гүй үнээс тооцох 2%-ийг хэлж байгаа. Өмнөх жишээн дээр авч үзвэл 22,727.27 төгрөгийн  2% буюу мөн 454.55 төгрөг гэсэн үг. Зарим хүмүүс 25,000 төгрөгийнхөө 2% буюу 500 төгрөг гэсэн буруу ойлголттой байна.

2. Мөн шинэ хуулинд 2% гэсэн үг заагаагүй байгаа бөгөөд зөвхөн 20% гэсэн үг бий . Эндээс бас нэгэн зүйлийг тодруулахад шинэ хуулийн 15.2.1-т  бараа үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан олгох талаар заасан байгаа бөгөөд (хүмүүс ихэвчлэн шууд 20%-ийг буцаан авна гэж буруу ойлгосон байгаа.) энэ 20% гэдэг нь буцаан авах боломжит хамгийн өндөр хувь юм.

Иймд та зөвхөн НӨАТ төлөгч байгууллагаас бараа ажил үйлчилгээ авсан тохиолдолд дээрх урамшууллыг авах юмаа.

Жич: KGB ТЭГБЭ НӨАТ-ын баримттай тул манайхаас портер тээвэр болон хүргэлтийн үйлчилгээг аваарай.