Цагаан сарынхаа бэлтгэлийг базаах тийм ч хэцүү ажил биш боллоо.

Шинэ жилийн уур амьсгал дарагдаж, ёлкоо ч хурааж амжаагүй байхад сар шинийн бэлтгэл ажил ам даран орж ирлээ. Цагаан сар дөхөөд ирэхээр энд тэнд хамгийн их яригддаг сэдвүүд бол бэлэг сэлт, ууц, хэвийн боов хаанаас авах, хэрхэн гэртээ хүргэх гэдэг асуудлууд ундарч эхэлдэг.

“Дорж ахын боовыг авчихлаа. Гэрт нь хүргээд өгье гэсэн хүнд юм аа”, “Дондог өвөөгийн боов хугарчихсан байна. Дахиад яаж шинээр авна аа”, “Хадмын махыг бүгдийг нь татаж хонолоо”, “Эгчийн ууцыг чанасан уу?” Эмээгийн ууцанд хошногыг нь нэмэх үү?”, “Хөдөөнөөс ууц ирж байгаан. Очиж авч амжсангүй” гээд л эдгээр бүх нүсэр ажлууд айл гэрийн эзэгтэйчүүдэд маань л бөөн асуудал болж их ажил хөвөрч эхэлдэг.

Та бүхэндээ сонирхуулж нэгэн ээжийн жишээ авья. Отгонбаяр эгч маань 2 хүүхэдтэй, Улаанбаатар хоттой ойролцоох газар хэдэн малаа нөхрийн хамт малладаг малчин эмэгтэй юм. Цагаан сарынхаа бэлтгэлийг базаах гээд Улаанбаатар хотруу орж ирсэн бөгөөд цагаан сарын нүсэр их ажлаа аль хэдийн бага багаар хийж яваа хэдий ч завгүй нөхрийнхөө цаг зав, мөн ажлынхаа ард гарч амжихгүй байгаа дүү нарынхаа туслалцааг авна гэдэг Отгонбаяр эгчийн хувьд ёстой л төвөгтэй ажил. За яахав өөрөө болгочих биз гээд бодоод гарсан ч дэлгүүрийн залууг гуйж хайрцагтай ул боовоо өргүүлж гаргаад, түгжрээ ихтэй таг зогссон замаас такси олж бариад, заа тэгээд ул боовууд нь хугарчихвий гэж санаа нь зовсондоо жолоочийг удаан явахыг гуйна, явж явж ирснийхээ дараа өнөөх хайрцагтай хэвийн боов, тавгийн идээгээ ахынхаа гэрлүү өргөж оруулна гээд л хамаг тамир барж багагүй ядраачихна.  Тэгээд л ганц ул боов, тавгийн идээгээ аваад дуусах биш, бэлэг цуглуулах болон бууз баншныхаа гурилыг авах гээд ажлууд ар араасаа хүлээж байдаг.

Гэнэт Отгонбаяр эгч маань төрсөн өдрөөр нь өөрт нь зориулж нөхрийнх нь явуулж байсан Мэндчилгээт ТЭГБЭ үйлчилгээг санаад, ТЭГБЭ-гийн залуусыг цагаан сарын бэлтгэлийн ажилд туслах болсон талаар олж мэдээд ихэд баярласан юм. Өнөөх өөрт нь гэнэт орж ирээд халуун дулаан үгстэй шүлгийг сэтгэлээсээ уншиж байсан залуу инээмсэглэн хүрч ирээд Отгонбаяр эгчийн маань мөнөөх нүсэр хамаг тамир барсан ажлуудыг түргэхэн гэгч нь амжуулаад, Мягмаржав ахынх нь  гэрт найдвартайгаар хүргээд өгчихсөн юм. Хэдэн өдөр цуглуулсан бэлэг сэлт, гурил будаа, ул боов зэргээ нэг доор бөөгнүүлээд гэрлүүгээ авч явна гэдэг асуудлыг ч ТЭГБЭ-гийн залуус өөрсдийн Дэгжин машиндаа ачиж тээвэрлээд Отгонбаяр эгчийн маань гэрлүү хүргээд өгчихсөн юм. Эзэгтэй та ч гэсэн Отгонбаяр эгч шиг сонголт яагаад хийж болохгүй гэж! Та хүргүүлэх зүйлээ бэлдчихээд дуудахад л хангалттай.

Бүх зүйлийг амарчилж, хүний хөдөлмөр хөнгөлөх олон шинэ технологи, үйлчилгээ гарч байгааг бид цаг алдалгүй танилцуулдаг. Энэ удаад хүссэн бараа, бэлэг, өвлийн идэш, хөдөө орон нутгаас ирэх ачаа таваарыг мэргэжлийн баг хүргэлт хийдэг ТЭГБЭ-г санал болгож байна. Машинд багтахгүй гэж санаа зовох хэрэггүй болж байна. Ажил амжихгүй үед мэргэжлийн хүргэлтийн ТЭГБЭ-ийн залууст хандаж, сар шинийнхээ бэлтгэлийг базаагаад аваарай.

 

Захиалга авах утас: 7000-1000