Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллагаар шалгарав

Манай Дөлгөөн Дэлгэрэх ХХК (KGB TEGBE) нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг дэмжин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 140 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гарган гадна дотор тохижилт, ногоон байгууламжийг чанар стандартын дагуу бий болгон нийслэлийн өнгө үзэмжийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гэж үнэлэн НЗДТГ болон НЗАА-с шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллагаар шалгаруулан батламж гардуулав.

KGB TEGBE нь цаашид нийгмийн хариуцлагаа дээдлэн ажлын байр нэмэгдүүлэх, харьяа дүүрэг, хорооныхоо хөгжилд цэцэглэлтэд идэвхтэй манлайн ажиллах болно.