"Солонгос дахь Монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэн

Өнгөрсөн 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Солонгос дахь Монголчууд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улаанбаатар Соёлын төв ажилласан ба манай KGB групп хандивлагч байгууллагаар хамтран ажиллалаа.

Тус зургийн үзэсгэлэнд та бидний аав ээж, ахан дүүс, амраг садан, найз нөхөд Солонгос улсад хэрхэн аж төрж амралт чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааг гэрэл зургийн хальснаа буулган бидэнд толилуулсан билээ. Ингээд үзэсгэлэнгийн зурагнаас та бүхэнд хүргэж байна.