Баганат Өргөө компанийн барьсан гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн 1-р ээлжийн барилгын нээлт KGB TEGBE-тэй хамт боллоо.

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Баганат Өргөө” компанийн гүйцэтгэсэн  Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 144 өрх орон сууцыг ашиглалтанд оруулах нээлтийн үйл ажиллагаа болов.

Тус компани нь тус хороодын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулан орон сууц, сургууль, цэцэрлэг бүхий цогцолбор хотхоныг барьж байгуулахаар иргэд болон нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна. Энэ өдөр эхний ээлжийн орон сууц ашиглалтад орж байгаа нь энэ юм. Цаашид 3000 гаруй орон сууц, 1680 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 800 гаруй хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулах юм.

Энэхүү нээлтийн өдөр шинээр байрандаа орж буй айл өрхүүдийн шинэхэн тавилгуудыг манай “KGB  TEGBE” хүргэлтийн үйлчилгээний хамт олон нийт 8 машинаараа тээвэрлэн хүргэж өгч баяр дээр нь баяр нэмэв. 

Шинэ байрандаа гал голомтоо бадрааж буй нийт айл өрхүүдэд аз жаргал хүсэхийн ялдамд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж буй Баганат Өргөө ХХК-гийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье!