2015.07.01 KGB ТЭГБЭ-н залуучууд тэврэлтийн өдрийг тэмдэглэлээ

Жил бүрийн 7 сарын 1-ний өдөр УИХ-н сонгуулийн дүнгээс үүдсэн үймээн самууны тухай Монголчууд нэхэн санадаг. Хэдийгээр энэ үйл явдал олон хүний хувьд бараан дурсамж дагуулсан боловч, цаашид муу муухай үйл явдлаар нь биш, түүнээс суралцсан зүйлээр нь санадаг гэгээлэг өдөр болгохыг уриалсан өдөр байлгахын тулд Гоолингоо сэтгүүлийн зүгээс 7 сарын 1-ний өдрийг “Тэврэлтийн өдөр” болгохыг санаачилж, “Тэврийлдаа” уриан дор нэгдэхийг уриалсан бөгөөд тус үйл ажиллагаанд KGB ТЭГБЭ-гийн залуучууд маань сайн дураараа хамрагдаж “Тусч хүү ТЭГБЭ”, өнгөлөг “Дэгжин машин”-тайгаа очиж олон хүмүүст халуун дотно тэврэлтээрээ баяр хөөр, аз жаргалыг  бэлэглэсэн юм.

Цаашид KGB ТЭГБЭ-н хамт олон сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцох, санаачлах, хүмүүст сайн сайхан, урам зоригийг өгөх, нийгэмдээ баяр хөөр, итгэл найдварыг дамжуулахын тулд хичээн ажиллах болно.