"Тэгбэ" мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээний албан ёсны нээлт боллоо

Өнгөрсөн ням гаригт Дөлгөөн Дэлгэрэх ХХК (KGB TEGBE) мэргэжлийн хүргэлтийн компани Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Хувь хүн болон аж ахуйн нэгжийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй “Мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээ”-г цогцоор нь шийдэж өгөхөөр манай хамт олон ажиллаж эхэллээ. “Дөлгөөн Дэлгэрэх” ХХК (KGB TEGBE) нь 2012 ондбайгуулагдсан, Монгол улсад айл гэр болон албан байгууллагын нүүлгэлтийн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн туршлагатай хамт олон юм. Бид 15 ачааны автомашинаар өдөрт хоёр удаагийн түгээлтээр 40,000 хайрцаг илгээмжийг ялгах хүчин чадалтай Терминалыг Улаанбаатар хотод байгуулж, илгээмж бүртгэлийн нэгдсэн мэдээллийн систем болон илгээмжийг хүлээн авсан даруйдаа зураасан кодыг уншуулан, мэдээллийн систем рүү дамжуулах боломжтой смарт утасны аппликейшн, төрөл бүрийн скан-принтер ашиглан ТЭГБЭ үйлчилгээг хүргэх аж. Цаашид орон нутгуудаар салбарлан, тэнд үйлдвэрлэгдэж буй хүнсний, өргөн хэрэглээний бараа бүтээгдээхүүний нийлүүлэлтийг Улаанбаатар хот руу чиглүүлж, тээврийн хэрэгслийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. “Дөлгөөн Дэлгэрэх” ХХК (KGB TEGBE) нь ТЭГБЭ үйлчилгээний үндсэн үзүүлэлт болох эелдэг харьцаа, чанартай шуурхай үйлчилгээ, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бий болгохоор ажиллан, үйлчлүүлэгчийн итгэлийг олохын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа нээлтэнд хүрэлцэн ирсэн зочдод мэдэгдэн үйл ажиллагаагаа эхлүүллээ.