Байгууллагын танилцуулга

Манай вэб хуудсанд зочилсонд баярлалаа.

Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн үйлчилгээ нь 2013 онд байгуулагдан Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос ачаа тээвэр, захиалгат хүргэлтийн үйлчилгээ эрхлэх “Б” тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд чанартай, хямд, найдвартай үйлчилгээ хүргэхийн тулд нэлээдгүй судалгаа, хөрөнгө оруулалт хийсний дүнд 2015 оны 03 сарын 01-ний өдөр “ТЭГБЭ” хүргэлтийн брэнд үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлээд ажиллаж байна. 

Бид “KGB Logistics” группын туршлага-ноу хау, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг бүрэн нэвтрүүлсэн мэргэжлийн хүргэлтийн “ ТЭГБЭ” брэнд үйлчилгээ нь хувь хүний өдөр тутмын ахуйн хэрэглээний хүргэлт болон үйлдвэрлэгч, аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүний хүргэлт/ түгээлт, интернэт худалдааны хүргэлтийг зардал багатай, системтэйгээр шийдэх боломжийг олгож байна.

2014 оны 12 сард ХУД, 5-р хороо, Яармагт 1400m2 талбай бүхий 2 удаагийн түгээлтээр 40,000 хайрцаг баглаа илгээмжийг ялгах хүчин чадалтай нэгдсэн терминалыг Улаанбаатар хотод байгуулсан. Мөн илгээмж бүртгэл мэдээллийн нэгдсэн  систем болон илгээмжийг хүлээн авсан даруйдаа тээврийн баримтны баркодыг уншуулан мэдээллийн нэгдсэн систем рүү дамжуулах боломжтой смарт утасны аппликейшн, онлайн захиалга-мэдээллийн www.kgbls.mn вэб сайт, хэрэглэгчтэй харилцах төв(7000-1000), төрөл бүрийн скан-принтер, 17ш ачааны автомашин зэрэг техник, технологийн шийдлийг бүрэн нэвтрүүлэн одоогоор Улаанбаатар хот дотор "Гараас гарт" хүргэлтийн үйлчилгээг явуулж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол улсын 2,3 дахь том  хотуудыг хамруулан үйлчилгээгээ хүргэх төлөвлөгөөтэй байна. Ялангуяа онлайн худалдаа, үйлдвэрлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь аж ахуй нэгж, хэрэглэгчдэд нь найдвартай нийлүүлэхийг зорьж 2015 онд тээврийн хэрэгслийнхээ тоог 40ш болгохоор төлөвлөж байна.

Бид эелдэг харьцаа, чанартай үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж хүргэлтийн салбарт шинэ стандартыг тогтооно.