Түгээмэл асуултууд

Ачаа илгээмж гэж юу вэ?

Илгээмж гэдэг нь нэгжийн овор хэмжээ багатай, тээвэрлэлтийн явцад эвдэрч муудахааргүй, зохих баглаа боодол хийгдсэн хуулиар тээвэрлэхийг хориглоогүй ачаа барааг хэлнэ.

 

Үйлчлүүлэгч гэж хэн вэ?

Хүргэлтийн үйлчилгээг ашиглаж буй иргэн болон аж ахуй нэгж байгуулагуудыг хэлнэ. Мөн хүргэлтийн үйлчилгээг хүлээн авч буй төрлөөс нь хамаарч Илгээгч болон Хүлээн авагч гэж ангилдаг.

Илгээгч: Хүргэлт үйлчилгээгээр ачаа илгээж буй ачааны эзэн ба аж ахуй нэгж

Хүлээн авагч: Илгээсэн ачаа барааг хүлээн авагч иргэн, аж ахуй нэгж

 

Хүргэлтийн үйлчилгээг ямар компаниас авах вэ?

Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий компани нь тодорхой шалгуурыг хангасаны үндсэн дээр төрийн байгуулага болох Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч тэр хүрээнд үүрэг хариуцлага хүлээсэн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг аж ахуй нэгжийг хэлнэ.

Манай КGB Тэгбэ ХХК нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмжийг цогцоор нь бүрдүүлж чадсан анхдагч компани юм.

 

Хүргэлтийн үйлчилгээ гэж юу вэ?

Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аж ахуй нэгж өөрийн салбар цэг болон түгээгч нараар дамжуулан хэрэглэгчийн илгээмжийг албан байгууллага, айл гэр болон бусад тодорхой хаягаар шууд очин бүртгэн авч, хүлээн авагчийн байгаа газарт очиж гарт нь хүргэж өгөх үйл ажиллагааг хүргэлтийн үйлчилгээ хангадаг. 

 

Захиалга хэрхэн өгөх вэ?

7000-1000 утсаар болон манай вэб хуудасны "Хүргэлтийн үйлчилгээний захиалга" хэсэгт хандаж захиалга өгнө.

Утсаар 09:00-18:00 хүртгэл, интернэтээр 24 цаг захиалга өгөх боломжтой.

 

Захиалга өгсөнөөс хойш ачаа илгээмжийг хэзээ ирж авах вэ?

Ачаа илгээмжийг Даваа-Баасан гаригт 09:00–18:00 цагийн хооронд захиалгын дагуу очиж авна. 12:00 цагаас өмнө бүртгэгдсэн захиалгыг тухайн өдөртөө очиж бүртгэн авна.

 

Ачааг илгээмжийг очиж авах болон хүргэх цаг?

Даваа-Бямба гаригт 09:00-18:00 цагийн хооронд ачаа илгээмж хүлээн авалт болон хүргэлт хийгдэнэ.

12:00 цагаас өмнө бүртгэгдсэн захиалгыг тухайн өдөрт, 12:00цагаас хойших захиалгыг дараа өдөр нь хүргэнэ.

 

Гэрээ байгуулан хамтран ажилламаар байна уу?

Манай “Кэй Жи Би ТЭГБЭ” хүргэлтийн үйлчилгээг сонгосон танд баярлалаа.

Үйлчилгээний лавлах утас 7000-1000-руу холбогдвол таныг борлуулалтын албатай холбож өгөх болно.

 

Хуучин гэр ахуйн цахилгаан барааг хүргүүлж  болох уу?

Түгээлт, тээвэрлэлтийн явц нь хүн хүч болон техник төхөөрөмжийн тусламжтайгаар өрнөдөг учраас багахан доргилтоос л гэмтэл эвдрэл үүсэх тохиолдол байдаг.

Мөн хуучин цахилгаан барааны үнийг тодорхойлж нөхөн олговор олгоход төвөгтэй байдаг тул хүлээн авах боломжгүй.

- Үйлчлүүлэгчийн хүсэлтээр барааг хүлээн авч хүргэх боломжтой боловч хүргэлт дууссаны дараах гэмтлийн талаарх гомдлыг хүлээн авахгүй боломжгүйг анхаарна уу.  

 

  Илгээмж авалт болон түгээлтийн цаг саатах тохиолдол бий юу?

“Kэй Жи Би ТЭГБЭ” хүргэлтийн үйлчилгээ нь үйлчлүүлэгч та бүхэнд найдвартай, хамгийн шуурхай үйлчилгээг үзүүлж 24цагийн дотор хүлээн авагчид хүлээлгэн өгөхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна. Гэхдээ, бүх нийтийн амралтын өдөр болон амралтын өдрүүд, давагдашгүй хүчин зүйл гэх мэт тохиолдолд хүргэлт хойшлогдогддог.

 

Илгээмж  хүлээн авагч эзгүй эсвэл холбогдохгүй тохиолдолд яаж зохицуулдаг вэ?

Захиалгын дагуу хүргэгдэж буй илгээмжийг хүлээн авагчийн гарт нь хүлээлгэн өгөх зарчмыг баримталдаг боловч тухайн нөхцөл байдал болон хүлээн авагчийн хүсэлтээр гэр бүлийн гишүүд болон гуравдагч этгээдэд илгээмжийг хүлээлгэн өгдөг.

 

Хөдөө орон нутагт ачаа илгээмж хүргэдэг үү?

“Kэй Жи Би ТЭГБЭ” үйлчилгээ нь одоогоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2015онд хөдөө орон нутагт хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

 

Илгээмж шалгах хэсэгт баримтны дугаарыг оруулсан ч хандалт гарч ирэхгүй байна?

Тухайн өдөр бүртгүүлсэн тохиолдолд түгээгч мэдээллийн системд илгээмжийн бүртгэлийг хийж амжаагүй тохиолдол эсвэл ажлын цаг дууссанаас хойш хандсан хандалт дараа өдөр нь шалгах боломжтой болно.

 

Бямба гарагт хүргэлтийн үйлчилгээ авч болох уу?

Манай компани бямба гарагт хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд ажлын 5 өдөр ажилладаг байгууллагууд руу илгээмж хүргэгдэх боломжгүйг анхаарна уу.

 

Хүргэгдсэн илгээмжийг буцаах тохиолдолд яаж зохицуулах вэ?

Хүргэгдсэн ачаа барааны буцаалт/ буцаан илгээлтийн талаар лавлах төвийн 7000-1000 утсаар лавлана уу.

 

Буцаах хүсэлтийг баталгаажуулсны дараа ачааг хэзээ очиж авах боломжтой  вэ?

Буцаах хүсэлт бүртгэгдсэн өдрөөс хойш 1-3 хоногийн дотор ачааг очиж авна. (Гэхдээ, салбарын ачааллаас шалтгаалан ачааг очиж авах өдөрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.)

 

Тэгбэ хүргэлтийн үйлчилгээний үндсэн төлбөрийн талаар?

Хүргэлтийн үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг вэб хуудасны ҮйлчилгээТЭГБЭ үйлчилгээний үнэ тариф хэсгээс авах боломжтой.

* Илгээмжийн овор хэмжээ, жин, түгээх бүс дүүргийн зайнаас шалтгаалан тээврийн хөлс хэлбэлздэг болно.

 

Тэгбэ хүргэлтийн үйлчилгээний урьдчилсан төлбөр, дараа төлбөр, гэрээт  гэж юуг хэлэх вэ?

1.  Урьдчилсан төлбөр нь хүргэлтийн тээврийн хөлсийг илгээмж бүртгэн авах үед илгээгч төлөхийг хэлнэ.

2.  Дараа төлбөр нь хүргэлтийн тээврийн хөлсийг  илгээмж гардуулах үед хүлээн авагч төлөхыг хэлнэ.

3. “Гэрээт” гэдэг нь “Kэй Жи Би ТЭГБЭ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хүргэлтийн тээврийн хөлсийг 7 хоног эсвэл 15хоног бүр нэгтгэж бэлнээр болон дансаар төлөхийг хэлнэ.

 

Нэмэгдэл  төлбөрийн талаар?

Нэмэгдэл төлбөр нь үнэт эдлэл болон хөлдүү, муудах магадлалтай, хүнд овор ихтэй, модон сийлбэр эдлэл гэх мэт тухайн илгээж буй барааны өөрийн өртөг 200.000 ₮-с дээш байх зэргээс хамааран нэмэгдэл төлбөр харилцан адилгүй бодогдоно. Вэб хуудасны Үйлчилгээ → Хүргэлт үйлчилгээний үнэ тариф → нэмэгдэл төлбөр хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

 

Ачаа бараа гэмтэж эвдрах / алга болох зэрэг тохиолдолд хохиролыг хэрхэн барагдуулах вэ?

Манай хэрэглэгчтэй харилцах хэлтэс рүү холбогдож (7000-1000)  гомдлын бүртгэл хийлгэн шийдвэрлүүлнэ.

 

Баглаа боодол хийх үү?

Үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэмэлт төлбөр авч ачаа барааг хайрцаглан боож баглах үйлчилгээ үзүүлнэ. 

Кэй Жи Би ТЭГБЭ нь үйлчлүүлэгчдийн санал гомдлыг байнга сонсох болно.

Вэб хуудас→ хэрэглэгчийн булан → санал хүсэлт буланг ажиллуулж байгаа ба та бүхний санал шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулан хамгийн сайн үйлчилгээг үзүүлэхийн тулд хичээн ажиллах болно.