Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

1.Үйлчилгээний нөхцөл нь Kэй Жи Би ТЭГБЭ хүргэлтийн үйлчилгээ болон үйлчлүүлэгч хооронд шударга хүргэлт үйлчилгээг харилцан ашигтай хийхийн тулд нөхцөлүүдийг тодорхойлох зорилгоор ашиглана.

2.Үйлчлүүлэгч нь илгээмжээ явуулахдаа хүлээн авах хүний овог нэр, хаяг, утасны дугаар, барааны тоо ширхэг, нэр төрөл зэрэг мэдээллийг үнэн зөв тодорхойлон бичиж илгээх ачаа илгээмжээ шаардлагын дагуу зохих баглаа боодол хийсэн байна.

3. Kэй Жи Би ТЭГБЭ хүргэлтийн үйлчилгээ илгээмжийг бүртгэхдээ илгээгчээс үйлчилгээний үнийг авах зарчмыг баримтлах ба тухайн нөхцөл байдлаас хамаарч үйлчлүүлэгчтэй тохиролцон илгээмжийг түгээхдээ хүлээн авагчаас нэхэмжилэн авч болно.

4. Хүлээн авагч нь тээвэр хүргэлтийн хөлсийг төлөөгүй нөхцөлд Kэй Жи Би ТЭГБЭ тухайн илгээмжийг түр хадгална.

5. Илгээгч нь илгээмжийн онцлог чанар, жин, эзэлхүүн зэрэгт тохирох баглаа боодлыг хийсэн байх ба Kэй Жи Би ТЭГБЭ нь илгээмжийн баглаа боодол тохиромжгүй, шаардлага хангахгүйгээс үүдэн түгээлтийн явцад нэмэлт баглаа боодол шаардлагатай тохиолдолд ачаа илгээмжийн аюулгүй байдлыг хангахын тулд нэмэлтээр баглаа боодлыг хийж тодорхой хэмжээний төлбөрийг нэхэмжилж болно.

6. Kэй Жи Би ТЭГБЭ нь шаардлагатай тохиолдолд баримтан дээр тэмдэглэгдсэн төрөл болон тоо хэмжээг илгээгчээс зөвшөөрөл аван шалгаж болно.

7. Кэй Жи Би ТЭГБЭ нь хүлээн авахад хориотой илгээмж байх тохиолдол тухайн илгээмжийг хүлээн авахаас татгалзаж болно.

8. Илгээмж түгээх үед хүлээн авагч эзгүй тохиолдолд хүлээн авагчийг төлөөлөх хүнд илгээмжийг гардуулж энэ тухай үндсэн хүлээн авагчид мэдэгдэх ба хүлээн авагч эзгүй байснаас үүссэн илгээмжийг түгээх боломжгүй тохиолдолд түгээлт хийсэн өдөр, лавлах утасны дугаар зэргийг тодорхой бичин үлдээж илгээмжийг өөрийн байранд түр хадгална. Гагцхүү түгээхээр тогтоосон хугацаанд хүргэлт хийгдэх бөгөөд үүнээс бусад үйлчлүүлэгчийн хувийн шалтгаанаар дахин хүргэлт хийхгүй.

9. Илгээмжийг бүртгэн хүлээн авснаас эхлэн Kэй Жи Би ТЭГБЭ-н хариуцлага эхлэнэ. Илгээмжийг бүртгэн түгээх хүртэлх тээвэрлэлтийн явцад гарсан ачаа илгээмжийн гэмтэл, алга болох, хүргэлт хоцрох зэрэг асуудлын хариуцлагыг Кэй Жи Би ТЭГЭБ хүлээнэ. Гагцхүү цасан шуурга, хүчтэй салхи шуурга, үер зэрэг байгалийн гамшигийн улмаас үүссэн түгээлтийн хоцроолт, гэмтэл, үрэгдэн алга болох зэргийн хариуцлагыг хүлээхгүй болно.

10. Илгээмж хүргэлттэй холбоотой гомдолыг тухайн илгээмжийг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш хуанлийн 7 өдрийн дотор гаргаж болох ба энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг Kэй Жи Би ТЭГБЭ нь хүлээн авахгүй болно.

 

                                 Хүлээн авах хориотой барааны жагсаалт

Ангилал

Барааны жагсаалт

Тэмдэглэгээ

Бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэх зүйлс

    Бэлэн мөнгө, вексель, чек, хувьцаа, худалдан авах

    эрхийн бичиг гэх мэт          

 

Урлагийн бүтээл/ховор эд зүйл

    Урлагийн бүтээл,эртний үнэт зүйл, үнэт эдлэл(алт,

    мөнгө, эрдэнийн чулуу) гэх мэт

    Мөнгөн дүнгээр тооцох  боломжгүй

Чанар нь өөрчлөгдөх болон муудах зүйл

    Амьд загас, амьтан,  амьтны цогцос, хортон ургамлын төрөл

    гэх мэт.

Зарим төрлийн ургамлын төрлийг баглаа боодлыг харгалзан үзэж хүлээн авч болно

Аюултай бодис

   - Хорт бодис, тэсрэх бодис, галт зэвсэг, шатамхай бодис,

     задгай зуух, бензин, цавуу гэх мэт

   - Асаагуур, газ даралтаар шахдаг бүтээгдэхүүн

 

Өндөр үнэтэй электрон бараа

    - Зөөврийн компьютер, сервер, программ гэх мэт

Хуучин цахилгаан бараа 1,500,000 төгрөгнөөс дээш үнэтэй байх тохиолдолд

Дахин боловсруулах боломжгүй эд зүйл

    - Эх  хувь бичмэл, кассет, эх хувь хальс, шалгалтийн

      хураамж элсэх эрхийн бичиг, гадаад паспорт

    - Бүх төрлийн даатгалын эх хувь бичиг баримт

    - Тендер, дуудлага худалдааны эх хувь

 

Овор хэмжээтэй тавилга

    - Ор, хувцасны шүүгээ, ширээ гэх мэт

1 хүн ганцаараа зөөх боломжгүй зүйл

Том хэмжээтэй эд зүйл

    - Унадаг дугуй, мотоцикль, төмөр эдлэл, том хэмжээтэй

      хөргөгч гэх мэт

1 хүн зөөх боломжгүй эд зүйл

Бусад

    - Хооронд нь баглаж боосон олон тооны эд зүйл

    - Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино,         дүрс бичлэг, бусад материал

    - Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис

1хайрцагт 1 хуудас баримт наан илгээх