Төв терминалын танилцуулга

                  

Манай KGB Тэгбэ ХХК нь 2014оны 12сард ачаа хадгалах, ялгах зориулалт бүхий ачаа эргэлтийн нэгдсэн терминалыг Монголд анх удаа олон улсын стандартын дагуу барьж ашиглалтанд оруулсан. Байрлалын хувьд Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудлын зам дагуу байрласан нь гадаад дотоодын ачаа илгээмжийн эргэлтийг нэг цэгт төвлөрүүлж түргэн шуурхай ялган түгээхэд нэн тохиромжтой юм. Уг терминал нь нэг эргэлтээр 24 ачааны машин нэвтэрч ачилт буулгалт хийх хүчин чадалтай бөгөөд 1өдөрт 40,000 ширхэг хайрцаг, боодол бүхий ачаа илгээмжийг богино хугацаанд зөв, шуурхай ялган хувиарлах зориулалттай конвейрийн систем, урт богино хугацаагаар ачаа хадгалах агуулах, илгээмж нэг бүрийн мэдээллийг автоматаар уншиж кодлон хяналтын нэгдсэн системд дамжуулах зөөврийн скайнер төхөөрөмжүүд, ачаа зөөвөрлөх өргөгч, ачаа тээвэрлэх ачааны автомашин(17ш) зэрэг сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүд суурьлагдсан нь хэрэглэгчдэд мэргэжлийн чанартай үйлчилгээ үзүүлэх үндэс болдог. 

Бид хэрэглэгчийн ачаа илгээмжийн тухай мэдээллийг өөрийн www.kgbls.mn сайтаар дамжуулан 24цагийн турш онлайнаар хянах болон холбогдох мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн. Мөн хэрэглэгчтэй харилцах төвийн 7000-1000 дугаарт холбогдож мэдээлэл лавлагаа болон санал гомдлоо шийдүүлэх боломжтой.

 

Хаяг, байршил

Талбайн хэмжээ(m2)

Ялган хувиарлах хүчин чадал(өдөрт)

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Яармаг, 5-р хороо, Наадамчдын зам-77

1400м2

40.000ш хайрцаг,баглаа