Үндэсний их баяр Наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарчээ. Наадам долоодугаар сарын 07-13-ны өдрүүдэд болно.

7 дугаар сарын 7. Пүрэв

9.00-19.00   Урианхай сурын харваа  Сурын талбайд

7 дугаар сарын 8. Баасан

§  9. 00-18.00   Буриад сурын харваа  Сурын талбайд

7 дугаар сарын 9. Бямба

§  9. 00-19.00   Хүүхдийн сурын харваа  Сурын талбайд

7 дугаар сарын 10. Ням

Хүй долоон худагт: 

§  8.00-11.00   Хязаалан насны морьдын уралдаан           

§  08.00          Шагайн асарт Шагайн харвааны хэсгийн харваа.     

§  10.30         Сурын талбайд Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг  

§  10.00-11.00   Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан             хүндэтгэлийн ёслол    

§  12.00-12.30   Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 

§  14.00-16.20   Хүй долоон худагт  шүдлэн  насны морьдын уралдаан   

§  14.30-18.30   Сурын талбайд Үндэсний сурын хана харвааны дунд өрөг     

§  14.00;18.00    Нийслэлийн Соёлын төв өргөөнд Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт            

§  16.00         Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд "Дээлтэй Монгол наадам 

§  20.00         Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монгол Улсын  Төрийн тугийг цэнгүүлэх ёслол 

§  22.00   Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд     “Учиртай гурван толгой” дуурь                  

 7 дугаар сарын 11. Даваа

§  08.00-11.40   Хүй долоон худагт Азарганы уралдаан                                             

§   09.30  Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол /тусгай хөтөлбөрөөр 

§  10.00   Шагайн харвааны хагас шигшээ харваа         

§  11.00   Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

§  11.10  Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.                             

§  11.20  Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа                                                      

§  11.30  Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа                       

§  12.00-16.10  Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа                  

§  12.30   Шагайн харвааны хагас шигшээ харваа             

§  13.30-14.00  Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа       

§  13.30-16.00  Хүүхдийн барилдааны нэгийн даваа             

§  14.00 Хүй долоон худагт Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа                           

§  14.00-17.00  Хүй долоон худагт  Их насны морьдын уралдаан  

§  14.30-16.30  Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг        

§  16.20-18.00 Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн барилдааны хоёрын даваа 

§  16.20-19.30  Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа 

§  16.30-20.00  Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг     

§  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 20.00-23.00  Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя“” урлагийн тоглолт            

§  23.00  Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой,  7-н буудал орчим Баяр наадмын ёслолын буудлага                                            

7 дугаар сарын 12. Мягмар

Хүй долоон худагт:

§  07.00-09.20  Соёолон насны морьдын уралдаан                           

§  08.00        Шагайн харвааны  шигшээ харваа                

§  08.00-12.00  Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг                          

§  09.00-11.40  Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдааны гурвын даваа                                  

§  10.00-11.00  Хүүхдийн барилдааны гурвын даваа                              

§  10.30-12.30  Хүй долоон худагт дааганы уралдаан                                   

§  11.20-12.40  Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхдийн барилдааны дөрвийн даваа  

§  11.50-13.30  Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа 

§  12.00-13.40  Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг             

§  12.30        Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол 

§  13.40-14.00  Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа

§  14.30-15.50  Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдааны тавын даваа 

§  15.20-16.00  Хүүхдийн барилдааны тавын даваа  

§  15.50-16.00  Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

§  16.00-17.20  Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа 

§  16.40-17.10  Хүүхдийн барилдааны зургаагийн даваа 

§  17.20-17.50  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. 

§  17.50-18.50  Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа   

§  18.30-19.00  Хүүхдийн барилдааны долоогийн даваа  

§  18.50-19.10  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

§  19.10-20.00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа 

§  20.00-20.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна  

§  20.10-20.50  Хүчит бөхийн барилдааны  есийн даваа  

§  20.50-21.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

§  21.00-21.30  Хүчит бөхийн барилдааны аравын даваа    

§  21.30-21.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.  

§  21.45  Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.

§  21.50  Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

Соёл урлагийн үзүүлбэрүүд:

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд

§  10:00-20:00  "Дэлхийн соёлын монгол өв" урлагийн тоглолт, үзэсгэлэн

§  10:00-20:00  “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт

Хүй долоон худаг

07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд

§  10.00-18.00  “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 11-нд

§  16.00-19.00  Холч морьдын уралдаан 

§  14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 11-нд

§  14.00  Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07 дугаар сарын 12-нд

§  07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

§  08.30-09.00  Шүхрийн буултын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд

§  11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

§  07.00-18.40  “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 

07 дугаар сарын 10-нд 

§  16:00  “Дээлтэй монгол” наадам

§  22:00  Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь

07 дугаар сарын 11-нд 

§  21:00  “Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” Харанга хамтлагийн тоглолт

07 дугаар сарын 12-нд  

§  21:00  “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн  наадам- Монгол дэнс фестиваль

07 дугаар сарын 13-нд

§  21:00  “Морин хуур” Олон улсын фестиваль

07 дугаар сарын 14-нд 

§  21:00  “Ulaanbaatar swing night”  их талын жазз олон улсын фестиваль

 

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга
07 дугаар сарын 11-нд 

18:00; 20:00  “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт

07 дугаар сарын 12-нд

18:00  “Wonders of Mongolian Arts” performance

Монголын хүүхдийн ордон
07 дугаар сарын 09-нд
11.00 Наадмын “Хүүхдийн гала” концерт
 

Цэрэндоржийн гудамжинд
07 дугаар сарын 05-нд
16:00  “Их талын жазз” фестиваль

Үндэсний цэцэрлэгт  хүрээлэн
07 дугаар сарын 12-нд
22: 00 Silence White” дижи урлагийн шоу

Улаанбаатар хотын музей
07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд
10:00-18:00  Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей
07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд
10:00-22:00  “Уран дархчуудын” үзэсгэлэн 

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим
07 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд
09:00-18:00 Торгоны зам үзэсгэлэн

Монголын үндэсний музей
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн

Дүрслэх урлагийн музей
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Чойжин ламын сүм музей
Өдөр бүр
09:00-20:00  Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.


7 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд
15:00, 17:00 Музейн орчинд “Домогт нүүдэлчид”  ардын урлагийн тоглолт