ICT EXPO-Үзэсгэлэн 2016 “Хязгааргүй боломж” уриа нь доор амжилттай болж өндөрлөлөө.

Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016.05.18-22ны өдрүүдэд Мишээл Экспо төвийн Б корпус үзэсгэлэнгийн танхимд "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор "ICT-EXPO 2016" үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү  арга хэмжээнд манай KGB Tegbe нь “Гараас-гарт” хүргэлтийн үйлчилгээ болон дөнгөж нээгдсэн www.kgbmall.mn онлайн худалдааны сайтынхаа талаар үзэсгэлэнг үзэж сонирхсон хувь хүмүүс болон албан байгууллагуудад танилцуулж амжилттай оролцлоо.

Бид логистикийн салбарт шинэ стандартыг тогтооно.